Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
“Би “Н.Өнөрцэцэгийг барьж хорьё” гэж ярьсан юм бол Хуульзүйн сайдаа хөөж явуулах ёстой биз дээ. Юу яриад байгаа юм“
100

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өнгөрөгч өдрүүдэд мэдээлэл хийх үеэрээ УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар ажиллаж байх үедээ сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг барьж хорих асуудлыг хөндөж байсан талаар мэдээлсэн. Энэ асуудалд УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Би “Н.Өнөрцэцэгийг барьж хорьё” гэж ярьсан юм бол Хуульзүйн сайдаа хөөж явуулах ёстой биз дээ. Юу яриад байгаа юм. Би ХЗДХ-ийн сайдаар томилогдсоноос өнөөдрийг хүртэл Д.Амарбаясгалантай уулзаагүй, утсаар яриагүй" гэв.



