Бага хурлын гишүүдийн олонхын саналаар МАН-ын даргаар Д.Амарбаясгалан сонгогдлоо

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин 33 сек
110
legacy:2025/09/amarbayasgalandarga/bayasaa.jpg

МАН-ын Бага хурлын VIII хуралдаан /2025.09.27-28/ Тусгаар тогтнолын ордонд болж өндөрлөлөө. Хуралдаанаар Монгол Ардын намын даргын асуудлыг хэлэлцлээ. Тодруулбал, намын даргын сунгаанд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Г.Занданшатар нар өрсөлдсөнөөс Бага хурлын гишүүдийн 87.67 хувийн саналаар УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ялалт байгуулж, сонгогдлоо.

Тодруулбал, Бага хурлын VIII хуралдааны эхэнд Тооллогын комисс санал хураалтын журмаа баталсан. Ингэхдээ нэр дэвшигчдийн авсан санал гуравны хоёрт хүрэхгүй бол хамгийн олон санал авсан хүний нэрийг хоёр дахь шатны санал хураалтад оруулахаар тогтсон юм. Эхний санал хураалтад нэр дэвшигч Д.Амарбаясгалан 57 хувийн санал авсан бол Г.Занданшатар 43 хувийн санал авсан байдаг. Улмаар ирцийг дахин бүртгэхэд 321 гишүүн санал хураалтад оролцож 87.67 хувийн саналаар Д.Амарбаясгалан ялалт байгууллаа.

Түүний намтрын тухайд,

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

1998 онд Говь-Алтай аймгийн 10 жилийн 1 дүгээр дунд сургууль

2003 онд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн, Холбоо мэдээллийн технологийн сургууль

2011 онд Монгол Улсын Их Сургуулийн Нийгмийн шинжлэх ухааны сургууль

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

2000-2007 онд "Соёмбо принтинг" ХХК-ийн ерөнхий менежер, захирал

2007-2009 онд "Монгол шуудан" ТӨХК-ийн Маркетинг төлөвлөлтийн газрын дарга

2009-2012 онд Монгол Ардын Намын Хэрэг эрхлэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга

2008-2020 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, тэргүүлэгч, бүлгийн дарга

2015-2016 онд Монгол Ардын Намын сонгууль хариуцсан Нарийн бичгийн дарга

2016 оноос Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга

2022.8 сараас Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга

2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

2024 оноос Монгол Улсын Их Хурлын даргаар сонгогдон ажиллаж буй билээ.

Хуулийн дагуу 60 хоногийн дотор намын өмнөх дарга нь шинэ даргаа Улсын дээд шүүхэд бүртгүүлэх хүсэлтээ өгөх юм. Улмаар 30 хоногийн дотор дээд шүүх хэлэлцээд, эцэслэн шийдвэрлэх аж. Өөрөөр хэлбэл, нийт 90 хоногийн дотор Д.Амарбаясгаланг МАН-ын даргаар томилсон шийдвэр эцэслэгдэнэ.

Хуваалцах:110

СЭТГЭГДЭЛ (11)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • И
    Иргэн

    Цоохор дээлт баярлаж байгаа байхдаа.

  • З
    Зочин

    Нүүрсний том хулгайч намын дарга болж.

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich guuiramch shorongiin horidol

  • А
    Аааа

    Зандка олон удаа төрийг барилцсан мөртлөө одоо л шинэчлэнэ гэдэгт хүмүүс итгээгүй.Монголын өнөөгийн байдалтай энэ хүн заавал холбогдоно

  • З
    Зочин

    Санал хураалт хуудуутай болжээ. Хурлыг маргааш үргэлжлүүлэхээр хүчин төгөлдөр генсек нь мэдэгдсэний дараа санал хураалтаа явуулчихаж. Одоо МАН, АН шиг тамгаа булаацалдсан юу ч биш бантан болж эхэлнээ

  • З
    Зочин

    Хүрэлсүхийн хүү Учрал гэдэг Түгжилийг санаандаа авна бизээ.

  • З
    Зочин

    Ард түмний төлөө, зөв шударга ажиллаарай. Найз байлаа гээд Оюун-Эрдэнийг тал тохой татаад, Херо, Женко 2-той хүзүү сээрээрээ холбогдоод байвал ард түмэн хүлээж авахгүй шүү. Эрх биш мэдэж байгаа байлгүй дээ.

  • Х
    хүннү

    Баяр хүргэе. Чиний сэтгүүлчидэд өгсөн ярилцлаг үнэн байсан учираас чи яллаа, үнэмлэхүй өндөр хувиар яллаа. Одоо авилга албан тушаалын гэмт хэрэгтэнгүүд айж байгаа, зарим монгол ирэх нь ч өнгөрлөө. Энэ ажлыг улам эрчимжүүл, баялгийн сангаа аривжуулж ард түмэнд ногодох ашгийг нь хүртээ. Монопол үний хөөрөгдлийг зогсоо. Иргэдээ “утас маажиж” амьдардаг биш ажил хийж бүтээн босгодог болно.

  • З
    Зочин

    SEKSEER TAICHNA XUCHINDEX ZALYYSN TOMSGN XELEEREE GOE DOLOON ALNI SEXSDI809.55877

  • З
    Зочин

    ANUSDN BOOW XXI ER XUNI ANUSN NUXN DOLOOMOOR80.955877VANXANI SEXSEER

  • З
    Зочин

    Bayar hurgie