“Би 2 жил төсөв дээр дуугүй байлаа. Дуугүй байх тусам зарчим алдагдаж байгаад харамсаж байна“

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:2025/11/gishuud/1119.jpg

Хууль зүйн байнгын хороо хуралдаж байна. Хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн П.Сайнзориг "Би 2 жил төсөв дээр дуугүй байлаа. Дуугүй байх тусам зарчим алдагдаж байгаад харамсаж байна. Айл болгонд л архины хамааралтай хүн байна. Донтолтын эсрэг эмнэлэг барих нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, алба хаагчдын ачааллыг бууруулахад том алхам болно" гэлээ.