35 настай эрэгтэй самранд яваад сураггүй алга болоод 6 хонож байна

 Хууль эрх зүй
Turbat
Унших: 1 мин
00
legacy:2025/10/emd/552821552_122141115770816526_872815694601948065_n.jpg

Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн “Илүүрийн гол” гэдэг газарт самар түүхээр явсан 3 иргэн буцах замдаа автомашин нь шаварт суужээ. Улмаар 35 настай иргэн Д сураггүй алга болсон байна. Уг дуудлагыг хамт явж байсан найзууд нь энэ сарын 24-ний өдөр ОБЕГ-т өгчээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, тус сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид, “Хан Хэнтий Улсын тусгай хамгаалалтай газар”-ын ажилтнууд, ар гэрийнхэн, орон нутгийн иргэд иргэн Д-г эрэн хайх, ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй, 6 дахь өдрөө хайж байна.