Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Алтан овооны замын уулзвараас Найрамдлын гудамж, зам хүртэлх 3.7 км шинэ гудамж, замын ажил эхэллээ
00

Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар СХД-ийн 34 дүгээр хороонд 3.7 км авто замын ажлыг өнөөдөр эхлүүллээ. Авто замын гүйцэтгэгчээр “Нийслэлийн баруун бүсийн зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ ажиллана.
Гүйцэтгэгч байгууллагаас 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор эхний 1 км авто замыг хучиж ашиглалтад оруулна.
8 метр өргөн
3.7 км урттай
1.7 км явган замын байгууламж
9 цэгийн гүүр, хоолойн байгууламжтай



