Г.Лувсанжамц: Яамдууд, сайд нар ичихгүй бол би ичихгүй шүү. Бүгдийг нь ярина

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
50
legacy:2025/11/bghc.jpg

Өргөдлийн байнгын хороо хуралдаж байна. Хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.09.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ./ хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц "Арван жилийн хүүхдийн ч боловсролгүй төсвийн шалгуур үзүүлэлт оруулж байгаа яам, ТЕЗ руу төсвийг нь буцаачхаж байгаач. Татвар төлөгчдийг доромжлоод байгаа юм уу" гэв. Түүний илэрхийлсэн байр суурьтай холбоотойгоор Сангийн яамны ТНБД Ж.Ганбат "СЯ-наас буцааж байсан тохиолдол байгаа. Яамдуудад асуудал байгаа нь үнэн. Яамдуудаас хариуцлага нэхэж, зорилт үр дүнгийн тайланг нь авч анхаарч байгаа" гэлээ.

Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц "Дахиж ийм логикийн алдаатай хавсралт өргөн барих юм бол битгий оруулж ирээрэй. Яамдууд, сайд нар ичихгүй бол би ичихгүй шүү. Сангийн яам болон ЭЗХЯ сайн, нягт ажиллаж байгааг сайшааж байна" гэв.

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • D
    DR. ADITYA

    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

  • З
    Зочин

    Мундаг залуу шүү даанч МАН юмдаа

  • А
    Ард

    СЯ сайн ажииллаагүй, мэргэжлийн ажлаа хийж байгаа, бусад яамд төлөвлөгөөгөө СЯ-тайгаа зохицоод, боловсруулж оруулдаг юм. Бүх яамд өөрсдөө тус тусдаа СЯ-тай болох уу? К

  • Z
    Zochin

    Өвчтэй юм байсан юм бна шүү дээ. Хахаха. Улирал солигдох гээд юм нь хөдөлж эхэлж бгаа юм шиг бна. Хумсаа нуусан муур. Одоо ингэж бгаа юм чинь мөд бүүр шезорох юм бна л даа. Хахаха

  • З
    Зочин

    Хаха поп лалар вэ тэгээд алдаа байгаа юм бол дор нь буцаа л да