Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
“ТӨХК-иудад олон жил улс төрд явсан ах нарын хамаатан садан, цүнх баригч нар нь суугаад ашиггүй ажиллуулдаг“
240

Өргөдлийн байнгын хороо хуралдаж байна. Хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.09.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ./ хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц "ТӨХК-иудад олон жил улс төрд явсан ах нарын хамаатан садан, цүнх баригч нар нь суугаад ашиггүй ажиллуулдаг. ТӨХК-иудыг цэгцэлснээр багш, эмч нарын цалинг нэмэх боломжтой. Нэг ТӨХК-ийг татан буулгахад нэг даргынх нь хамаатан садан явчих гээд байгаа болохоор гишүүд хэлж чаддаггүй" гэв.



