О.Номинчимэг: Төрийн өмчит компаниудынхаа зардлыг танаад цалин хөлс нэмэгдүүлэх асуудлыг зохицуулах боломжийг эрэлхийлэх хэрэгтэй

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:2025/10/nominchimeg/nomii.webp

Өргөдлийн байнгын хороо хуралдаж байна. Хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.09.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ./ хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Номинчимэг "Төрийн өмчит компаниудынхаа зардлыг танаад цалин хөлс нэмэгдүүлэх асуудлыг зохицуулах боломжийг эрэлхийлэх хэрэгтэй" гэв.