ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:tsagagaar2026/247743846_531040844946615_5109478382234989136_n.jpg

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 0...-2 градус хүйтэн, бусад хэсгээр +3...+5 градус, өдөртөө +19...+21 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Шөнөдөө -1...-3 градус хүйтэн, өдөртөө +18...+20 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө -3...-5 градус хүйтэн, өдөртөө +17...+19 градус дулаан байна.