Д.Ганбат: 2 настай хүүг хайхад бүх тоног төхөөрөмжөө дайчилж оролцсон юм уу

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
20
legacy:2025/09/ganbat.jpg
legacy:2025/10/277691104_360026139510855_8865905875745968407_n1.jpg

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдаж байна. Хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.09.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ./ хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат "2 настай хүүг хайхад бүх тоног төхөөрөмжөө дайчилж оролцсон юм уу. 1,2 хоногийн дотор хайгаад олчихсонбол хэдхэн км-т л байсан байна шүү дээ" гэв.

Түүний асуултад ОБЕГ-ын дэд дарга Я.Гантөмөр "Байгаа тоног төхөөрөмжөө ашигласан, гишүүн ээ" гэж хариуллаа.