АТҮТ: 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл хангах төлөвлөгөө 73 хувийн биелэлттэй байна

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:2025/09/atut/ikhae.jpg

Зам тээврийн яамны салбарын хяналтын газрын дарга М.Энхболдоор ахлуулсан өвөлжилтийн бэлтгэл шалгах ажлын хэсэг 2025 оны 09 дүгээр сарын 29-ны өдөр “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-т ажиллалаа.

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын захирлын 2025.08.12-ны өдрийн А/167 дугаар тушаалаар үйлдвэрийн газрын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, төлөвлөгөө боловсруулж хэрэгжилтийг хангах хүрээнд ажлын хэсэг байгуулсан.

legacy:2025/09/atut/ma.jpg

Ажлын хэсгийн ахлагч Б.Баатарцол өвөлжилтийн төлөвлөгөө, биелэлтийг танилцуулж, салбар нэгжийн өвөлжилттэй холбоотой хийж гүйцэтгэсэн ажлуудыг танилцуулсан юм.

“Автотээврийн Үндэсний төв” ТӨҮГ-ын 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл хангах төлөвлөгөөний биелэлт 73 хувийн биелэлттэй байна.

legacy:2025/09/atut/moa.jpg