“МСМ групп” ХХК-ийн уулзвараас Лавай захын уулзвар хүртэлх авто замыг шөнийн цагаар хааж, шугам сүлжээний ажил хийнэ

Нийгэм
Turbat
Унших: 1 мин
00
legacy:2025/10/68dcde2ee337fe7967a3031c.jpg

Хан-Уул дүүргийн 2, 3 дугаар хороо, Яармагийн гүүрний зүүн талаас Ажилчны гудамжны уулзвар хүртэлх авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын хүрээнд “МСМ групп” ХХК-ийн уулзвараас Лавай захын уулзвар хүртэлх авто замыг шөнийн цагаар хааж, цэвэр усны нэвтрэх сувагчлал байгуулах ажлыг хийж гүйцэтгэнэ.

Тодруулбал, аравдугаар сарын 3-ны 23:00 цагаас 4-ний 06:00 цагийн хооронд шөнийн цагаар хаана. Мөн аравдугаар сарын 4-ний 23:00 цагаас хааж, 5-ны 06:00 цагт нээнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.