Д.Энхтүвшин: Б.Энхбаяр, Д.Амарбаясгалан гэдэг хоёр хүнтэй холбоотой асуудал яригдаж байхад гэм буруутайн зарчим зөвхөн нэг хүнд үйлчилж байна

Улс төр
Turbat
Унших: 1 мин
40
legacy:2025/11/MPAPHOTO2025948271.jpg

МАН-ын Хяналтын ерөнхий хороо өчигдөр үдээс хойш хуралдаж, УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг намаас хөөх эсэх асуудлыг хэлэлцэж, улмаар тус хорооны гишүүдийн олонх Б.Энхбаярыг МАН-аас хөөхийг дэмжсэн байдаг.

Уг шийдвэртэй холбогдуулан УИХ-ын зарим гишүүд өнөөдөр мэдээлэл хийлээ. Тодруулбал, МАН-ын Хяналтын хороо Б.Энхбаяр гишүүнийг хөөсөн асуудлаа эргэн харахгүй бол УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн, З.Мэндсайхан, Б.Заяабал, Д.Энхтүвшин, Л.Соронзонболд, Д.Бум-Очир, Б.Хэрлэн нар МАН-ын бүлэг, цаашлаад МАН-аас гарна гэв.

Учир нь МАН авлигатай хийх тэмцлээсээ ухарч байна. Мөн шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй байхад нэг хүнийг нь хөөж, нэг хүнд нь үйлчлэхгүй байна гэх асуудлыг хөндлөө.