Х.Булгантуяа: АН-ынхан хамтдаа кнопдож баталсан Дэгийн тухай хуулиа зөрчиж байна шүү

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:2025/10/bulgaa.png

УИХ-ын чуулган өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай нарын 10 гишүүн 2025.06.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 120 минут, үргэлжилнэ/ хэлэлцлээ. Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлэг хуралдааныг орхиж гарсан юм. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа "Аль нэг намын хуралтай холбогдуулан чуулганы хуралдуулахгүй байх улмаар төсөв хугацаандаа батлагдахгүй байх нөхцөлд хүргэж болохгүй. АН-ынхан хамтдаа кнопдож баталсан Дэгийн тухай хуулиа зөрчиж байна шүү" гэв.