“Үндсэн хууль зөрчөөд явж байгаа Б.Баярбаатарын шийдвэр эрх зүйн чадамжтай юу гэдгийг бодох хэрэгтэй“

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
10
legacy:2025/11/MPAPHOTO20255979911.jpg

МАН-ын Хяналтын ерөнхий хороо өчигдөр үдээс хойш хуралдаж, УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг намаас хөөх эсэх асуудлыг хэлэлцэж, улмаар тус хорооны гишүүдийн олонх Б.Энхбаярыг МАН-аас хөөхийг дэмжсэн байдаг. Уг шийдвэртэй холбогдуулан УИХ-ын зарим гишүүд өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн З.Мэндсайхан "Үндсэн хууль зөрчөөд явж байгаа Б.Баярбаатарын шийдвэр эрх зүйн чадамжтай юу гэдгийг бодох хэрэгтэй. Намаар дамжуулж дарангуйлал тогтоох гэж байгаатай бид эвлэрэхгүй" гэлээ.