ЧУУЛГАН: М.Мандхай нарын өргөн барьсан Хүнсний тухай хуулийн өөрчлөлтийн төслийн санал хураалтыг дараагийн чуулганаар хийнэ

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
10
legacy:2025/11/mand1.png

УИХ-ын чуулган өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай нарын 10 гишүүн 2025.06.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 120 минут, үргэлжилнэ/ хэлэлцлээ. Гэвч УИХ дахь АН-ын бүлэг хуралдааныг орхин гарснаас шалтгаалж ирц хангалтгүй байгаа тул эл хуулийн төслийн санал хураалтыг ирэх долоо хоногийн чуулганы хуралдаанаар хийхээр боллоо.