Ч.Лодойсамбуу: УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нэр холбогдоод байгаа гэмт хэргийн шинжтэй асуудлуудаа шийдтэл хурал даргалахгүй байхыг шаардана

Улс төр
Turbat
Унших: 1 мин
30
legacy:2025/10/lodoi/MPAPHOTO2025592911.jpg

АН-ын бүлэг өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг орхин гарсан. Үүнийхээ дараа тус бүлэг ээлжит бусаар хуралдсан юм. Хуралдаанаас ямар шийдвэр гаргасан эсэх талаар УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу дараах мэдээллийг өгчээ.

Тэрбээр "УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж өнгөрсөн долоо хоногт намын Улс төрийн зөвлөлөөс бүлэгт өгсөн чиглэлийн дагуу нэгдмэл байр суурьтай байх шийдвэр гаргалаа. Юу гэсэн чиглэл байсан бэ гэхээр товчхондоо,

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нэр холбогдоод байгаа гэмт хэргийн шинжтэй асуудлуудаа шийдтэл хурал даргалахгүй байхыг шаардах.

Ерөнхий сайд Г.Занданшатарын өргөн барьсан, эдийн засгийг сэргээх, өрхийн орлогыг нэмэгдүүлэх нийгмийн бодит хүлээлтэд нийцээгүй, алдагдалтай төсвийг Засгийн газарт буцаан татахыг шаардах.

Дээрх асуудлууд дээр бүлгийн гишүүд нэгдмэл байр суурьтай байх албан ёсны шийдвэр гарсан тул бүлгийнхээ шийдвэрийг дагана" гэлээ.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • D
    DR. ADITYA

    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

  • З
    Зочин

    зав үөв Амарбаясгалан ажлаа түдгэлзээд очоод зүгээр л шалгуулчих үнэхээр гүтгүүлээл байгаам бол

  • З
    Зочин

    Зссс олон донгосолгүй хуралдаа сууж ажлаа хий. Үгүй бол битгий цалин ав