Тариалан суманд алга болсон 46 настай эмэгтэйг 16 хоног эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

 Хууль эрх зүй
Turbat
Унших: 1 мин
00
legacy:2025/10/558063264_786402414021645_4452713447885769994_n.jpg

Хөвсгөл аймгийн Тариалан сумын Давааны-Ар багийн "Дуургын нуруу" гэдэг газарт самранд явсан 4 иргэний нэг нь алга болоод 16 хонож байна. Тодруулбал, Тосонцэнгэл сумын харьяат 4 хүн самар түүж байснаас 09.21-ний өдрийн 15:00-16:00 цагийн орчим иргэн Э нь отгоосоо 1 км зайтай газарт түүсэн самраа сахиж үлдсэн байдаг. Улмаар хамт явсан хүмүүс нь самар түүгээд буцаж ирэхэд нь сураггүй болсон байсан тухай дуудлагыг 09.22-ны өдрийн 14:40 цагт хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, ар гэрийнхэн иргэн Э /46 настай, эмэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулан, 16 дахь хоногтоо хайж байна.