Ахмад бөхчүүдийн барилдааны гурван насны ангилалд Улсын заан Д.Бумбаяр, Өсөх идэр начин М.Жамъянпүрэв, Улсын заан Д.Баасандорж нар түрүүллээ

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин 32 сек
30
legacy:2025/10/emd/558454811_1098043348984720_7409810416084363431_n.jpg

МҮБХ-ны “Алтан түнш" байгууллага Өмнөговь аймгийн нэрэмжит Монгол улсын Их хурлын гишүүн, Эдийн засгийн Байнгийн хорооны дарга Р.Сэддоржийн санаачилгаар зохион байгуулагдсан Ахмад бөхчүүдийн барилдаан 3 насны ангиллаар амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Тус барилдааны 55-аас дээш насны ангилалд 32 бөх барилдсанаас Увс аймгийн Тэс сумын харьяат, “Алдартан” дэвжээний бөх, улсын заан Дамирангийн Бумбаяр түрүүлж, Архангай аймгийн Эрдэнэмандал сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Бөхбилэгт” дэвжээний бөх, аймгийн арслан Чойжилын Эрдэнэчулуун үзүүрлэв. Дөрөвт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын харьяат, Монгол улсын харцага Н.Саранцогт, Өмнөговь аймгийн Ноён сумын харьяат, аймгийн арслан Ё.Эрдэнэбат нар шалгарлаа. Наймд улсын начин И.Мөнхбаатар, аймгийн арслан Н.Баярмагнай, аймгийн начин Т.Чулуунлхагва, аймгийн начин Н.Батхуяг нар үлдэв.

Дунд буюу 50-54 насны ангилалд 40 бөх барилдсанаас Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Ноён Сүлд” ХХК-ий бөх, улсын өсөх идэр начин Мижиддоржын Жамъянпүрэв түрүүүлж, Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат, “Хүч” спорт хороо, “Дорнод нутаг” дэвжээний бөх, улсын начин Дондогийн Цогзолдорж үзүүрлэв. Гуравт Тува улсын залуу бөх, Монгуш Орлан шалгарсан бол тавд Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат, улсын начин Ц.Цогтжаргал, Баянхонгор аймгийн Галуут сумын харьяат, аймгийн заан Б.Батгэрэл нар үлдлээ.

Харин 45-49 насны ангилалд хамгийн олон буюу 48 бөх барилдсанаас Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат, Хилчин спорт хороо, Булганхан дэвжээний бөх, улсын заан Дашзэвэгийн Баасандорж түрүүлж, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, Хүч спорт хороо, Завхан Даян дэвжээний бөх, улсын харцага Шүхэрийн Уламбаяр үзүүрлэв. Гуравт Увс аймгийн Сагил сумын харьяат, улсын начин Б.Насандэлгэр шалгарсан бол зургаад Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын харьяат, улсын өсөх идэр начин Ц.Лхагвасүрэн, Өмнөговь аймгийн Булган сумын харьяат, улсын начин Б.Сумъяа, Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, аймгийн хурц, бадрангуй арслан О.Баярхүү нар үлдлээ.

Уг барилдаанд барилдахаар Тува улсаас 2 бөх, орон нутгаас олон ахмад бөх зорин ирсэн байлаа.

legacy:2025/10/emd/557631633_1098043628984692_167217067625657678_n.jpg legacy:2025/10/emd/558240811_1098043502318038_4010306910129637944_n.jpg legacy:2025/10/emd/558828058_1098043575651364_540418147253777590_n.jpg
Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    ахин битгий зохион байгуулаарай, хөгширсөн мах мяраа нь барагдсан үзлийн царайтай муухай гэдэг нь. өмнөговийн энэ нүүрсний хулгайч хулгайлсан мөнгөө багнтааж ядсан юм зохион байгуулах юм. нөгөө өвгөчүүл нь бэртэж гэмтэж үхчих гээд балай юм харагдана лээ

  • З
    Зочин

    Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

  • З
    Зочин

    Ene pizduunuudaar l dutav gj