Монгол Улс ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах талаар УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн мэдээллийг Сангийн сайд НЯЦААЛАА

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
30
legacy:2025/09/javhlanSaid/javkkaa.png

УИХ-ын гишүүн П.Сайнзориг өнөөдөр мэдээлэл хийх үеэрээ ОУВС-гийн төлөөлөгчид Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлыг үнэлээд "ДЕФОЛТ зарлах байдалд хүрсэн. ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах эсэхээ шийд" гэж ярьсан тухай мэдэгдсэн.

Тэгвэл Сангийн сайд Б.Жавхлан үүнд няцаалт хийж "Хэн дуртай нь улстөржиж, цээжнийхээ пангаар ярьж болохгүй. П.Сайнзориг гишүүн ОУВС-гийн намрын хуралд хамт яваад, бодит байдалтай танилцаарай. Ямар ч эрсдэл байхгүй" гэлээ.