Л.Мөнхбаатар: Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томилох асуудлыг би тэр мэдэгдлээс л мэдсэн

Улс төр
UBn teamУнших: 1 мин
40
legacy:2025/10/munkhbaatarGishuun/MPAPHOTO2025593361.jpg

Ерөнхий сайд Г.Занданшатар ХЗДХ-ийн сайд Л.Мөнхбаатарыг чөлөөлж, түүний оронд УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг томилохоор болсон тухайгаа мэдэгдсэн. Түүнийг томилуулах саналаа Ерөнхийлөгчид танилцуулж, УИХ-д хүргүүлээд буй. УИХ-аас уг асуудлыг баасан гарагийн чуулганы хуралдаанаар хэлэлцэхээр товлоод байгаа юм.

Тэгвэл сайдаасаа чөлөөлөгдөхөөр болоод буй ХЗДХ-ийн сайд Л.Мөнхбаатар "Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томилох асуудлыг би тэр мэдэгдлээс л мэдсэн. Миний тухай шийдвэр гаргахдаа надад мэдэгдэх ёстой. Хувь хүнийхээ хувьд хударгагүй зүйл боллоо" гэжээ.