ОБЕГ: Тариалан суманд алга болсон 46 настай эмэгтэйг 17 дахь өдрөө эрэн хайж байгаа боловч үр дүнд хүрээгүй байна

 Хууль эрх зүй
Turbat
Унших: 1 мин
00
legacy:2025/10/558063264_786402414021645_4452713447885769994_n.jpg

Хөвсгөл аймгийн Тариалан сумын Давааны-Ар багийн "Дуургын нуруу" гэдэг газарт Тосонцэнгэл сумын харьяат 4 хүн самар түүж байснаас 09.21-ний өдрийн 15:00-16:00 цагийн орчим иргэн Э нь сураггүй алга болсон байдаг. Тодруулбал, тэрбээр отгоосоо 1 км зайтай газарт түүсэн самраа сахиж үлдсэн бөгөөд хамт явсан хүмүүс нь самар түүгээд буцаж ирэхэд нь сураггүй болсон байсан аж. Уг дуудлага аймгийн онцгой байдлын газарт 09.22-ны өдрийн 14:40 цагт ирж, дуудлагын дагуу Онцгой байдлын газар болон ар гэрийнхэн иргэн Э /46 настай, эмэгтэй/-г 17 дахь өдрөө хайж байна. Өчигдөр 10.07-ны өдөр анх алга болсон газраас Дуургын нурууны "Баруун-Асга" гэдэг газар хүртэл 12 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.