FIBA 3x3 Dongguan Challenger 2025” тэмцээнд Сэлэнгэ Бодонс баг өрсөлдөнө

Спорт
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:2025/10/558900755_1134972682070045_1997426149481425900_n.jpg

Монголын 3х3 сагсан бөмбөгийн төлөөлөл болсон Сэлэнгэ Бодонс баг Хятадын Дунгуан хотод зохиогдож байгаа “FIBA 3x3 Dongguan Challenger 2025” олон улсын тэмцээнд оролцохоор бэлтгэлээ базаагаад байна.

Тус багийн бүрэлдэхүүнд:

Б.Хурцбаатар

Б.Батзолбоо

О.Тулга

Н.Батбаяр нар багтжээ.

Тэд тэмцээний урьдчилсан шатны эхний тоглолтоо маргааш 10:40 цагт Испанийн Valencia багийн эсрэг хийнэ.

Сэлэнгэ Бодонс баг нь MGL 3x3 Pro League Stop-5 тэмцээнд амжилттай оролцож, түрүүлэн энэхүү Challenger тэмцээнд оролцох эрхээ авсан юм.