УИХ-ын гишүүн О.Батнайрамдал Эрүүгийн цагдаагийн албанд ханджээ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин 29 сек
80
legacy:2025/10/559565297_792858950042658_7221524391560041360_n.jpg

УИХ-ын гишүүн, Оюутолгойн асуудлаарх хянан шалгах түр хорооны дарга О.Батнайрамдал өнөөдөр мэдэгдэл хийсэн билээ. Тодруулбал, хянан шалгах түр хороо байгуулагдан ажилласнаас хойш түүнийг үл таних этгээдүүд хуурамч улсын дугаартай, бүртгэлгүй автомашинууд ашиглан мөрдсөн тухай ярьсан юм.

Тэгвэл энэ асуудлаараа Эрүүгийн цагдаагийн албанд ханджээ. Тэрбээр цахим хуудаснаа "Оюутолгойн Хянан шалгах түр хорооны үйл ажиллагаа ид явагдаж байгаа энэ үед сүүлийн хоёр долоо хоногийн турш 5896УЕУ,3602УЕТ, 8592УЕУ, 7406УНК, 2983УАТ, 8643УЕН,7935УНК, 8726УЕА,4829УЕТ дугаар бүхий онцгой шинж тэмдэггүй 9 машин намайг даган, мөрдөн тагнаж байсныг баримтжуулан, Цагдаагийн Ерөнхий газар болон Нийслэлийн авто тээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын төвд хандан шалгуулахаар хүргүүлсэн.

Улмаар нийслэлийн Авто тээврийн хяналтын төвөөс эдгээр бүх машинууд нь улсын БҮРТГЭЛГҮЙ болохыг баталгаажуулж хариу ирүүлсэн нь хянан шалгах үйл ажиллагааг мөрдөн мөшгөж буй үйл ажиллагаа гэж бид ойлгож байна.

Ийнхүү мөрдөн мөшгөж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйл, Хүний эрхийн түгээмэл тунхаглал (3 дугаар зүйл)-д зааснаар “Хүний халдашгүй байдлыг илт зөрчсөн хууль бус үйл ажиллагаа” болох билээ.

Хуулиас гадуур хэнийг ч даган мөрдөж мөшгөж болохгүй. Энэ үйлдэл нь хувь хүний халдашгүй байдал төдийгүй Монгол Улсын Парламентын халдашгүй байдал, хэвийн үйл ажиллагаанд халдсан ноцтой үйлдэл гэж ойлгогдож байна. Мөн Хянан шалгах үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх гэж оролдсон үйлдэл гэж үзэхээс аргагүйд бид хүрч байна.

Уг асуудлыг шалгуулахаар холбогдох байгууллагуудад хандсан бөгөөд УИХ дахь Тусгай хяналтын дэд хороо болон Халдашгүй байдлын дэд хороо, Хүний эрхийн үндэсний коммист албан ёсоор хандах болно.

Хуулийн байгууллагаас ирүүлсэн хариу бүрийг цаг тухайд нь мэдэгдэх болно.

Улс төрийн үйл явдал ихтэй энэ үед Оюутолгойн асуудал дээр шийдэл гарч, эцэслэгдтэл Хянан шалгах түр хороотой хамтдаа байж, анхаарлаа бүү сатааруулаарай гэж Та бүхнээсээ хүсье” гэв.

Хуваалцах:80

СЭТГЭГДЭЛ (8)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Т
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн

    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

  • З
    Зочин

    Энэ ховдын гажиг солиорчихож....

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich guuiramch shorongiin horidol

  • З
    Зочин

    чамаар яах билээ кккк. хажуугаар нь шоудчих юм

  • З
    Зочин

    Troll

  • З
    Зочин

    Ene batsaaniig hun tooj dagah uu soliorol

  • З
    Зочин

    Bosoogiin zaluu huvilbar populist

  • Н
    Настан

    Энэ бүхэн бол ард түмний өмчийг хулгайлагч луйварчин MCS,МАН-ын хийж байгаа ажил .Монгол улсын төрийн тэргүүн хэмээх хамгийн их эрх мэдэл,нэр хүндтэй албыг хашиж буй Хүрэлсүхийн явуургүй бодлогын үр дүн.Тариа ногоо,мод чулуугаар оролдож байхаар шударга ёс,эрх тэгш байдал,эв нэгдлийн төлөө ажиллах ёстой ..Өөрийн нь хэлж байснаар сургаж хүмүүжүүлсэн Оюунэрдэнэ,Амарбаясгалан нар нь худалч,хулгайч болсон юм шиг байна.Гэхдээ шүүх тогтоогүй байгаа.