“Шүүх олны анхаарал татсан, нийгмийг цочроосон хэргийн талаар шуурхай мэдээлэл өгч, иргэдийг эргэлзээг тайлж байх шаардлагатай байна“

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
20
legacy:2025/10/nhg.jpg

Нийт шүүгчийн III чуулган өнөөдөр (2025.10.09) өрийн ордонд болж байна. Монгол Улсын шүүхийн тухай хуульд бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчдээс бүрдсэн нийт шүүгчийн чулганыг хоёр жил дутамд зохион байгуулдаг. “Нийт шүүгчийн III чуулган”-ыг Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүгчдээс бүрдсэн ажлын хэсэг зохион байгуулж байна.

Чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож, шүүхийн ил тод нээлттэй байдалд анхаарах ёстой талаар нээлтийн үгэндээ дурдав. Тэрбээр "Олны анхаарал татсан, нийгмийг цочроосон хэргийн талаар бодит мэдээллийг хуулийн хүрээнд шуурхай өгч, иргэдийг эргэлзээг тайлж байх шаардлагатай байна. Шүүх хавтаст хэрэгтэй бус хүнтэй ажилладаг гэдгийг санах хэрэгтэй" гэв.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    6 жил боллоо. Нэг ч шүүгч халсангүй

  • Ч
    Чинзо

    Шүүхийн байгууллага ариусах хэрэгтэй.Бурууд хатуу байж чадахгүй дээдэст гөлөг доодост АРСЛАН бар байх юм даа.