Р.Даваадорж: Нүүрсний нууцлалтай нийт 36 гэрээнээс Бодь групп 31 гэрээ хийж, 1.6 тэрбум доллар хэдийнээ халаасалжээ

Улс төр
Turbat
Унших: 1 мин 17 сек
60
legacy:2025/11/davaadorje.z/AU22.jpg

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар "Төрийн нууцад хамаарах мэдээллийг ил болгох тухай” Засгийн газрын тогтоолын төслийг баталсан. Тус тогтоолоор:

-Зам, тээврийн хөгжлийн яамнаас Засгийн газрын 2022 оны тавдугаар сарын 11-ний хуралдаанд танилцуулсан Гашуунсухайт-Ганцмод хилийн төмөр замын талаарх танилцуулга, Засгийн газрын хуралдааны тэмдэглэл, тэмдэглэлийн төсөл, холбогдох бусад баримт бичиг,

-Засгийн газрын 2022 оны наймдугаар сарын 3-ны өдрийн хуралдаанд танилцуулсан “Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт барих болон нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулах талаар хамтран ажиллах ерөнхий хэлэлцээр”-ийн төслийн танилцуулга, Засгийн газрын хуралдааны тэмдэглэл, тэмдэглэлийн төсөл, холбогдох бусад баримт бичиг зэргийг ил болгосон юм.

Тэгвэл эдийн засагч Р.Даваадорж цахим хуудастаа "Нүүрсний нууц гэрээнээс харвал Монгол Улсын эдийн засгийн тусгаар тогтнолоо аль хэдийн алджээ. Нийт 39 гэрээ ил болжээ. Арай ч дээ. 2019-2022 онуудад хийсэн гэрээнүүд. Сая сая тонноор нууцалж байгаад гаргаж байж дээ. Үүнээс 26-г нь нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр 600 ам.доллар хүрч байсан 2022 онд хийжээ.

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоолын хүрээнд хэрэгжилтийг зогсоож, дуусгавар болгосон Off-take нөхцөлтэй гэрээний мэдээлэл.

Нүүрсний нууцлалтай нийт 36 гэрээнээс Бодь групп 31 гэрээ хийжээ. Бодь групп дангаараа 22 сая 505 мянган тн нүүрсний гэрээ хийсэн бөгөөд 8.2 сая тн аль хэдийнээ гаргаж амжсан байх юм. Нүүрсийг тн 200$ гэж бодвол 1.6 тэрбум$ аль хэдийнээ халаасалжээ. Барьсан төмөр зам нь мухар. Монголын ард түмнийг ингэж доромжлох эрх хэнд байна" хэмээжээ.

Хуваалцах:60

СЭТГЭГДЭЛ (6)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • D
    DR. ADITYA2025/10/09

    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

  • Ч
    Чинзо2025/10/09

    Түвд ,эр.лий.з хоёр эвгүй шүү.Болгоомж илүүдэхгүй,номергүй машин дагуу зай.

  • Х
    Хууль шүүх нь2025/10/09

    Давуу эрх олгосон эрх мэдэлтэнг шалга

  • B
    Bayasgalan2025/10/09

    Khurelsukhee hahulid ugsun 30 saya dollaraa avyaa

  • З
    Зочин2025/10/09

    Хураах хөрөнгөгүй гэх юм биш хураагаад хураагаад явчих байх даа.Чадахгүй л дээ

  • З
    Зочин2025/10/09

    Ж.Энхбаяр тайлбар өг муу хулгайчаа