Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
“ТАТАР“-ынхны бодит түүхээс сэдэвлэсэн кино “Улаанбаатар“ ОУ-ын кино наадмаас хоёр цом хүртжээ
00

17 дахь удаагийн "Улаанбаатар" олон улсын кино наадмын "Хангарди" шагнал гардуулах ёслол болж өндөрлөлөө. Тус наадмаас "Татар" уран сайхны кино хоёр цомын эзэн болжээ.
Тодруулбал, "Татар" хамтлагийн бодит түүхээс сэдэвлэн бүтээсэн "Татар" уран сайхны кино нь тус наадмын долоон номинацид нэр дэвшсэн бөгөөд шилдэг зураглаачаар Г.Гүенбаатар, шилдэг зураачаар Н.Болор-Эрдэнэ нар тодорсон байна.



