Шатахуун тээвэрлэж явсан автомашин замын хажуу руу унаж, 8 тонн шатахуун асгарчээ

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
10
legacy:2025/10/9uulzalt/ner.jpg

Дорнод аймгийн Баян-Уул сумын Уртын адаг баг "Баадайн гол" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 220 км, сумын төвөөс баруун зүгт 15 км/ шатахуун тээвэрлэж явсан автомашин /цистерн/ замын хажуу руу унаж, шатахуун асгарсан тухай дуудлагыг 18:24 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын 53 дугаар ангийн алба хаагчид, сумын Цагдаагийн тасгийн алба хаагчид, “Монгол зам” ХХК-ийн ажилчдыг очиход Дорнод аймгийн Баян-Уул сумаас Хэнтий аймгийн Дадал сумын чиглэлд 12 тонн шатахуун, 5 тонн түлш тээвэрлэж явсан "Beiben North Benz HLQ525" автомашин /цистерн/ замын хажуу руу унаж, дээшээ харсан байдалтай байсныг татан босгож, 8 тонн шатахуун асгарсан талбайд шороо асгаж саармагжуулалт хийж ажилласан.