Хөвсгөл аймгийн Тариалан суманд алга болсон 46 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:2025/10/emd/552821552_122141115770816526_872815694601948065_n.jpg

Хөвсгөл аймгийн Тариалан суманд самар түүж байгаад сураггүй алга болсон эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Энэ талаар ОБЕГ-аас тодруулахад, "Хөвсгөл аймгийн Тариалан сумын Давааны-Ар багийн "Дуургын нуруу" гэдэг газарт /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 230 км, Тосонцэнгэл сумаас зүүн хойд зүгт 130 км, Тариалан сумаас хойд зүгт 70 км/ Тосонцэнгэл сумын харьяат 4 хүн самар түүж байснаас 09.21-ний өдрийн 15:00-16:00 цагийн орчим иргэн Э нь отгоосоо 1 км зайтай газарт түүсэн самраа сахиж үлдсэн бөгөөд хамт явсан хүмүүс нь самар түүгээд буцаж ирэхэд нь сураггүй болсон байсан тухай дуудлагыг 09.22-ны өдрийн 14.40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид, ар гэрийнхэн иргэн Э /46 настай, эмэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна" гэлээ.