БАРИМТ: “Бодь“-той 2019 онд байгуулсан нүүрсний гэрээний хоёр дахь өөрчлөлтөөр Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын нэмэлт ажилд шаардагдах санхүүжилтийг 214 сая ам.доллароор нэмэгдүүлжээ

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин 10 сек
90
legacy:2025/10/ce2910723512424a9fbf393f65230884.jpg

"Эрдэнэс Тавантолгой" ХК нь 2019 оны 11 дугаар сарын 13-нд "Бодь Интернэшнл" ХХК-тай Тавантолгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын санхүүжилтийн хүрээнд 15 сая тонн нүүрс нийлүүлэх гэрээг байгуулсан байдаг. Ингэхдээ 2020-2024 оныг дуустал тн тутмыг нь 60 ам.доллароор буюу нийт 682 сая ам.долларын төлбөрийг нүүрсээр хийхээр гэрээлсэн байдаг. Тус гэрээнд гурван удаагийн нэмэлт өөрчлөлт оржээ.

Тодруулбал, эхний өөрлөлтийг гэрээ байгуулснаас сар гаруйн дараа буюу мөн оны 12 дугаар сарын 19-нд хийжээ. Тус өөрчлөлтөөр 2024 онд нийлүүлэх нүүрсний хуваарь, хэмжээг өөрчлөн баталсан ба тухайн онд 136 сая ам.долларын нүүрс нийлүүлэх байсныг 46 сая тонн нүүрс нийлүүлэх болгон өөрчилсөн юм.

Харин хоёр дахь өөрчлөлтийг 2020 оны зургаадугаар сарын 10-ны өдөр хийжээ. Эл өөрчлөлтөөр Тавантолгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ТЭЗҮ-д тусгагдсан нэмэлт ажилтай холбогдуулан 214 сая ам.доллар нэмж шаардлагатай болсон гэдгийг оруулжээ. Тодруулбал, нэмэлт ажилд анх 1 тэрбум 68 сая ам.доллар шаардлагатай байсанд тодотгол оруулж 214 сая ам.доллароор нэмэгдүүлж 1 тэрбум 282 сая ам.долларын санхүүжилтийг зарцуулахаар тусгажээ. Ингэснээр гэрээний нийт дүнгээр анх 682 сая ам.долларын төлбөрийг нүүрсээр хийхээр байсан бол энэхүү дүн нь 896 сая ам.доллар болж өссөн.

legacy:2025/10/bodi/vf.jpg

Гурав дахь өөрчлөлтийг 2020 оны есдүгээр сарын 2-нд хийжээ. Эл өөрчлөлтөөр нүүрсний үнэ тооцох аргачлалд өөрчлөлт оруулсан. Тодруулбал, анх тн тутмыг нь 60.0 ам.доллар байсан бол тус өөрчлөлтөөр 60.57 ам.доллар байхаар бүхэлд өөрчлөлт оруулсан байдаг.

Хуваалцах:90

СЭТГЭГДЭЛ (9)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Занданшатар, Хүрэлсүх, Оюун-Эрдэнэ хамтын бүтээл2025/10/24

    Яаж ч мушгих гээд үнэнд гүйцэгдэнэ. Олон арван жил гацсан төмөр замын төслийг бодитой ажил болгосон нь шүүмжлэх биш харин ч бахархах үр дүн. Энэ ажил сайнаар хэлэгдсэн ч муугаар хэлэгдсэн ч эдгээр 3 нөхрөөс хэзээ ч холдохгүй. Санхүүжилтээ шийдэж чадахгүй, улс төрөө дийлэхгүй олон жил гацсан нь үнэн биз дээ. Эд нар л тэр нууцдаа оруулсныхаа дараа угаасаа 2013 оноос сонирхлоо илэрхийлж л байсан үндэсний компанидаа хандан "энийг танайх л чадах юм байна, санхүүжилттэй нь хамт үүрээд ард нь гар, эх орныхоо төлөө эрсдэл үүрээд хувь нэмрээ оруул" гэж итгэл үзүүлж байна гэж хошхируулж хувийн хэвшилдээ энэ хүнд ачааг үүрүүлсэн байх аа. Тэгчихээд одоо жадны үзүүрт өөрсдөө өлгүүлэх гэж чичирч бүхэл бүтэн тролл армиар дайрч байгаагаа болиоч. Үйл үр хаалга андуурдаггүй гэдэг байх аа, хүн бол төрсөн юм бол ядаж өөртөө үнэнч байцгаамаар юм та 3. ХҮРЭЛСҮХ, ЗАНДАНШАТАР, ОЮУН-ЭРДЭНЭ

  • А
    Ажлын цар хүрээтэй нь уялдуулж харах хэрэгтэй2025/10/24

    Нэгэнт гарах нь бодитой бөгөөд зайлшгүй болчихсон байсан олон зардлыг шингээж, дээр нь ТЭЗҮ-ийн тооцоололд тусгагдаагүй олон ажлыг нэмж багтаан ТЭЗҮ-ийн үлдэгдэлд мөнгөн дүнгээр гэрээлсэн нь үндэсний компани Бодь Интернэшнл юм. Үүнийг хаана ч хэлнэ, тоо худлаа хэлэхгүй. Нэмэлт гээд байна, нэмэлт гэрээ байдаг нь үнэн, иргэний гэрээний эрх зүйн харилцаанд байдаг л хэвийн харилцаа. Үүнийг нэг талыг барьж мушгин гуйвуулж сэвээд байгаа нь зохисгүй. ТЭЗҮ-ийн тодотголоор ямар ажлууд нэмж төлөвлөгдөөд түүн дээр нэмэлт, өөрчлөлтийн гэрээ хийгдсэнийг цогцоор нь хар! ТЭЗҮ-ийн дүнгээр гэрээл гэсэн Засгийн газрын шийдвэрүүд, Сайд нарын хамтарсан тушаалууд, захиалагч талын ТУЗ-ийн шийдвэр зэргийг судла. Мөн ТЭЗҮ-д тодотгол хий гэдэг үүрэг даалгавар хэзээ хэнээс өгөгдөөд хэзээ бодит ажил болж, энэ нөхцөл байдал бий болж, гэрээний нэмэлт, өөрчлөлтөөр шийдэгдсэнийг ч цогцоор нь хар. Эс үйлдэхүй үзүүлсэн суудлын бөглөөсүүд нь бурхан болж, эрсдэл үүрээд ажлыг болгох, хийх гэснүүд чиглүүлэх ёстой юу?

  • З
    Зочин2025/10/15

    Сайн байна уу Намайг Доржбат гэдэг бөгөөд миний амьдралыг өөрчилж, гэр бүлээ ядуурлаас гаргасан доктор Адити Прадханд чин сэтгэлээсээ талархаж байгаагаа хэлмээр байна. Би түүний цахим шуудангийн хаягтай танилцсандаа аз тохиосон: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Оюу, Анхаа нарын хуваалцсан гэрчлэлд Прадхан эмч тэдний бөөрийг эмнэлгийн зориулалтаар худалдаж авч санхүүгийн хувьд хэрхэн тусалсан тухай өгүүлсэн байна. Тэдний зөвлөмжийн дагуу би мөн л цахим шуудангаар эмнэлэг рүү хандсан. Процесс жигд, мэргэжлийн байсан бөгөөд долоо хоногийн дотор би шаардлагатай бүх шаардлагыг хангасан. Миний гайхсан зүйл бол шилжүүлэн суулгах мэс засал хийлгэхээс өмнө тохиролцсон үнийн дүнгийн 50% 78

  • З
    Зочин2025/10/10

    Ёстой нэг ичихгүй идэх юм даа

  • И
    ИРГЭН2025/10/09

    Монголчуудын хэлдгээр ёстой гөлийсөн хулгайч гэдэг яг дүрээрээ хүн юмаа!!! МАН -д социализмын үед хүний сор нь гишүүн болдог байсан бол цөвүүн цагт хүний адгууд нь шургалан хулгай луйвараар амьдардаг оромж болсон юм бн!

  • З
    Зочин2025/10/09

    Нүүрсний үнээс тонн тутамд 500 доллар завшжээ.

  • З
    Зочин2025/10/09

    Ганхуяг мэндүү,шоронд байхад бие нь өвдөөд гээд нүүрсний сонсгол дээр хэлж байсан

  • З
    Зочин2025/10/09

    Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich guuiramch shorongiin horidol

  • У
    Улсаараа галзуурчихаж2025/10/09

    нэмэлт өөрчлөлт оруулах буруу байсан уу? нэмэлт өөрчлөлт яагаад оруулсан учир шалтгааныг уялдуулж харсан уу? үнэнийг олох бус зүгээр л хэн нэгнийг буруутгаж харлуулмаар байгаа юм уу. Та нарын энэ хандлага л улс орны хөгжлийг ийм түвшинд байлгаад байгаа юм даа. Харамсалтай, өөр юу ч гэх билээ.