“Хүүхдийн мөнгөний 30 хувь нь хуримтлалд, 70 хувь хэрэглээнд зарцуулагдаж байна“

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
10
legacy:2025/10/MPAPHOTO10170.jpg

УИХ-ын өчигдрийн чуулганы хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн. Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэнгүүн улс төрийн буюу сонгуулийн санал татах зорилгоор хэрэгжүүлж эхэлсэн хөтөлбөр, төслүүдийн хэлбэрийг өөрчилж, бэлэн мөнгө тараах бус хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зэрэгт чиглүүлэх нь зүйтэй гэдгийг онцлов.

Үүний дотор хүн амд чиглэсэн зөв бодлого болох “Хүүхдийн мөнгө”-ийг татварын буцаан олголт, эсвэл үндэсний үйлдвэрлэл, бүтээгдэхүүнийг дэмжих зэрэг оновчтой арга, хэлбэрээс сонгож, тусгай бодлогоор цааш үргэлжүүлэх нь илүү оновчтой гэсэн байр суурьтай байгаагаа тэрбээр илэрхийлсэн юм. Хүүхдийн мөнгөний 30 хувь нь хуримтлал болж, 70 хувь хэрэглээнд зарцуулагдаж байгааг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн танилцуулаад, Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэнгүүнтэй санал нэг байгаагаа дурдлаа.

Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • М
    Монгол хүн

    Ер нь л Монголын маань 3 гаруйхан сая хүний 70-80% нь маш олон талаас нь яаж ч бодож бүх статистик тоо харсан ч зүгээр л энгийн нүдээр харж багцаалсан ч туйлын ядуу амьдарч байгаа нь үнэн. Энэ бүхэн нь үе үеийн эрх баригч том албан тушаалтан болон улс төрч гэж ирсэн бүгдийнх нь 30 гаруй жилийн ажлын үр дүн шүү!! Одоо яах ёстой вэ? Уг нь хоёр идэхгүй хоосон хонохгүй( манай Монгол хэзээ ч хэн нэгэн хоолгүйдэж үхэх ямар ч үндэслэлгүй эх оронтой шүү ,бид) өр зээлээ ч орлогоороо дараад өсөн дэвжих бүрэн боломжтой. Тэгэхээр Төр ,засаг бодлогын зарчмаа өөрчилж чадах хүмүүсээ дайчил аа!!!! Ядах юм юу байна!!!