АН, МАН-ын бүлгийн дарга нар уулзаж, хоёр талд явж байгаа бичгийг цаашид хэрхэх талаар ярилцжээ

Улс төр
Turbat
Унших: 1 мин
10
legacy:2025/10/553702304_803082099347007_1173782130074982752_n.jpg

Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах эсэх асуудлыг өнөөдөр 14.00 цагаас ТББХ-ны хурлаар, 16.00 цагаас чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ. Түүнийг огцруулах бичигт 50 гаруй гишүүн гарын үсэг зурснаар уг бичгийг УИХ-д өргөн бариад байсан юм.

Тэгвэл өнөөдөр УИХ-ын гишүүн З.Мэндсайхан, М.Бадамсүрэн нар мэдээлэл хийж, УИХ-ын даргыг огцруулах бичигт 67 гишүүн гарын үсэг зурсан. Тодруулбал, МАН-ын 35, АН-ын 32, бусад нам эвслийн 2 гишүүн гарын үсэг зурсан хэмээн мэдээлсэн билээ.

Үүнтэй холбогдуулан АН, МАН-ын бүлгийн дарга нар уулзжээ. Улмаар Ерөнхий сайд болон УИХ-ын даргыг огцруулах хоёр бичгийг цаашид хэрхэх эсэх талаар ярилцсан байна.