МАН-ын бүлгийн дарга: Б.Энхбаяр гишүүнийг намаас хөөсөн бичиг ирсэн

Улс төр
Turbat
Унших: 1 мин
20
legacy:2025/09/enkhbayarGishuunB/b01db2e91a814f2498bab163c961eda41.jpg

МАН-ын Хяналтын ерөнхий хороо хуралдаж, УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг намаас хөөх шийдвэр гаргасан. Тодруулбал, түүнийг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг гүтгэсэн, удаа дараа худал мэдээлэл тараасан хэмээн намаас хөөх шийдвэр гаргасан байдаг.

Харин түүнийг хөөсөн шийдвэрийг эсэргүүцсэн УИХ-ын зарим гишүүд МАН-ын Хяналтын ерөнхий хороог шийдвэрээ эргэн харахгүй бол намаас гарах хүртэл арга хэмжээ авна хэмээн мэдэгдээд байсан юм.

Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг хөөсөн тухай мэдээлэл МАН-ын бүлэгт очсон эсэх талаар бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнээс тодруулахад "Б.Энхбаяр гишүүнийг намаас хөөсөн бичиг ирсэн" хэмээлээ.