СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Нэгдүгээр эгнээнд зогсож байсан машины араас мөргөж, 5 хүн нас баржээ

 Хууль эрх зүй
Turbat
Унших: 1 мин
50
legacy:2025/10/osol/561155324_1206066761547311_4756466076609342282_n.jpg

Энэ сарын 9-нд буюу өчигдөр зам тээврийн ноцтой осол гарч, 5 хүн нас барсан байна. Тодруулбал, цагдаагийн байгууллагад өчигдөр 19.00 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дэвсгэрт зам тээврийн осол гарсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэнийг шалгахад “Жолооч нь Toyoto Prius маркийн автомашин жолоодож яваад зорчих хэсгийн 1 дүгээр эгнээнд зогсож байсан Volvo маркийн автомашины араас мөргөж, ослын улмаас жолооч, зорчигч нарын 5 хүний амь хохирсон” нөхцөл байдал тогтоогдож, тус хэрэгт Дархан-Уул аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагааг явуулж байна.

Иймд жолооч та

Тээврийн хэрэгслийн хурдыг замын нөхцөлд тохируулах;

Хэт ядарсан үедээ жолоо барихгүй байх;

Зайлшгүй зогсолт хийсэн тохиолдолд аюулгүй байдлыг хангаж, бусдад анхааруулах;

Зорчих хэсгийг чөлөөлөх;

Ослын дохионы гэрлээ асаах, ослын зогсолтын тэмдэг байршуулах зэрэг арга хэмжээ авч, бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Харин яг ингэж дүгнэмээр байна.

  • З
    Зочин

    Гүндалайгын фээнэ байж дээ.умаа хум.

  • Х
    Хурд

    Хурдны замын эгнээг хааж үогсох хориотой, зайлшгүй шаардлагаар зогсох тохиолдолд аваарын гэрэл, ослын зогсоодын тэмдэг тавьж хойноос ирэх машинд анхааруулга сэрэмжлүүлэг өгч мэдэгдэх ёстой. Энэ үүргээ биелүүлээгүй бол та хариуцлага хүлээж, хүний амь санаатайгаар бүрэлгэсэн хэрэгт холбогдоно нэдгийг байнга санаж яваарай.

  • И
    ИРГЭН

    Машин барих нь хэн хүний хийдэг ажил мэт ойлголтой болжээ!!! Ямар ч мэдрэмжгүй, туршлагагүй, чадваргүй хүмүүс автомашин барьж хүний өөрийн амь нас эрүүл мэндэд хохирол учруулсан хэрэг хэрээс хэтэрч байгаа!!!

  • З
    Зочин

    Xar malnuud