The MongolZ баг Thunderpick World Championship 2025 тэмцээнд урилгаар оролцоно

Спорт
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:2025/10/ae7e118072044995ee57c8d3b2b420e9.png

Мальта улсад энэ сарын 15–19-ний өдрүүдэд зохиогдох Thunderpick World Championship 2025 тэмцээнд өнгөрсөн жилийн аварга The MongolZ баг урилгаар оролцохоор боллоо. Энэхүү тэмцээнд нийт 8 баг хүчээ сорих бол тэмцээний шагналын сан 1.000.000 ам.доллар байх аж. Тус тэмцээнд түрүүлсэн баг $200,000 ам.доллар хожих бол 2-р байрт шалгарсан баг 60,000 ам.доллар авна харин 3-т орсон баг 28,000 ам.долларын эзэд болох юм.

Өнгөрсөн жилийн аварга The MongolZ А хэсгийг тэргүүлж, Бразилын FURIA, Данийн OG, Аргентины 9z багуудтай нэг хэсэгт багтаад байна. Эхний тоглолтоо The MongolZ баг 10-р сарын 15-ны өдөр 19:30 цагаас Аргентины 9z багийн эсрэг хийхээр товлогдсон.

Өнгөрсөн жил Thunderpick World Championship 2024 тэмцээнд The MongolZ баг гайхалтай амжилт үзүүлж, В хэсгийг тэргүүлж, шөвгийн наймд Imperial Esports багийг 2:0-ээр хожиж хагас шигшээд 3DMAX багийг 2:0-ээр хожсон бол гранд финалд HEROIC багийг 3:1 харьцаатай хожин аваргын цомыг өргөсөн түүхтэй.