П.Сайнзориг: Томиллоо гэсэн нь төрийн харилцан тэнцэл, хяналттай байх зарчмыг шууд үгүйсгэсэн үйлдэл

Улс төр
Turbat
Унших: 1 мин
10
legacy:2025/10/sainzorig1/_PA_10441.jpg

ТББХ-ны хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа "Намын зовлонгоо төрийн болгодог нь буруу байхгүй юу Ерөнхий сайдаа. Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томилж байна гэдэг мэдэгдэл чинь ҮХ-ийг зөрчихүйц мэдэгдэл байсан"

Ерөнхий сайд Г.Занданшатар "Үндсэн хууль зөрчсөн эсэхийг та тодорхойлдог хүн биш. Та харин намын зовлонг төрийн зовлон болгоод 115 хоногийн өмнө байгуулагдсан ЗГ-ыг огцруулахаар одоо хэлэлцүүлж байна" гэлээ.

УИХ-ын гишүүн П.Сайнзориг "Ерөнхий сайд сайдаа томилохдоо УИХ болон Ерөнхийлөгчид танилцуулснаар томилох ёстой. Танилцуулснаар гэдэг бол том утга. Танилцуулсны дараа хэнийг ч томилж болно. Гэтэл Ерөнхий сайд ТОМИЛЛОО гэж том алдаа гаргасан. Энэ бол төрийн харилцан тэнцэл, хяналттай байх зарчмыг шууд үгүйсгэсэн үйлдэл " гэсэн юм.