Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ц.Сандаг-Очир: Улстөрийн намууд хоорондоо ярилцах хэлэлцэх, шийдвэрээ нэгтгэх үүднээс ТББХ-ны хуралдааныг даваа гараг хүртэл хойшлуулсан
20

ТББХ-ны хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцсэн. Гишүүд Ерөнхий сайдаас асуулт асууж, хариултаа авсан. Харин гишүүд үг хэлэх үеэр цаг 18.00 болсон тул ТББХ-ны дарга Ц.Сандаг-Очир "Ажлын цаг дууссан байна. Тиймээс УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн хуралдаан даргалагчийн эрх үүргийг заасан байна. Энэ дагуу ТББХ-ны хуралдааныг ирэх даваа гарагийн 11.00 цаг хүртэл хойшлуулж шийдвэрлэлээ" гэлээ.
Ингээд хуралдааны талаар тус байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очироос тодрууллаа.



