Ч.Лодойсамбуу: Ерөнхий сайдыг огцруулах ТББХ-ны хуралдааныг маргааш 11.00 цагаас үргэлжлүүлж, пүрэв гарагийн чуулганаар хэлэлцэхээр оруулсан байна

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин
40
legacy:2025/09/lodoisambuu/2L3A40651.jpg

Өнгөрсөн баасан гарагийн ТББХ-ны хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцсэн боловч ажлын цаг дууссан гэх шалтгаанаар ирэх даваа гарагийн 11.00 цаг хүртэл хойшилсон. Гэвч ирэх долоо хоногийн УИХ-аар хэлэлцэх жагсаалтад багтаагүй байна гэж УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу цахим хуудастаа нийтлээд байсан.

Харин дөнгөж сая "Даргын дэргэдэх зөвлөл одоо цахимаар хуралдаж, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэж байгаа ТББХ-ны хуралдааныг маргааш 11:00 цагт үргэлжлэхээр, Пүрэв гарагийн Чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцэх асуудлын нэгт Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг оруулж байна" хэмээн бичжээ.