МУГТ Т.Тулгын ДАШТ-ий мөнгөн медалийг “Ланд-300” авто машинаар мялаажээ

Спорт
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин
00
legacy:2025/10/559539448_1121021066905319_8253491552410585089_n.jpg

Монгол Улсын гавьяат тамирчин, ДАШТ-ий хүрэл медальт, “Ханжоу-2022” Азийн наадмын аварга, Т.Тулга чөлөөт бөхийн “Загреб-2025” насанд хүрэгчдийн ДАШТ-д жин өгсөн 70 кг-ын жинд барилдаж мөнгөн медаль хүртсэн.

Түүний амжилтыг “Ховд бөхийн дэвжээ”, Ховд аймгийн Манхан сумын нутгийн зөвлөл, Ховд аймгийн дэмжигчид "Ланд-300" авто машинаар бэлэг барьж мялаасан байна.