ТОДРУУЛГА: УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдаж ирэх долоо хоногийн чуулганы хуралдааны тов, дараалалд өөрчлөлт оруулна

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин
00
legacy:2025/10/chuulgan/542879577_801483669011003_2922781542505246811_n.jpg

Өнгөрсөн баасан гарагийн ТББХ-ны хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцсэн боловч ажлын цаг дууссан гэх шалтгаанаар ирэх даваа гарагийн 11.00 цаг хүртэл хойшилсон. Гэвч ирэх долоо хоногийн УИХ-аар хэлэлцэх жагсаалтад багтаагүй байна гэж УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу цахим хуудастаа нийтлээд байсан.

Тэгвэл УИХ-ын Хэвлэлийн албанаас "2025 оны 10 дугаар сарын 13-17-ны өдрийн Улсын Их Хурлын чуулганы хуралдааны тов, дараалал нь 2025 оны 10 дугаар сарын 10-ны Баасан гарагийн үдээс өмнө /11.45 цагт/ батлагдсан.

Харин мөн өдрийн 14.00 цагт эхэлсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан ирэх Даваа гараг /2025.10.13/-т үргэлжилж, Ерөнхий сайдыг огцруулах саналыг хэлэлцэх болсон тул Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөл өнөөдөр хуралдаж ирэх долоо хоногийн чуулганы хуралдааны тов, дараалалд өөрчлөлт оруулна" хэмээжээ.