ТББХ: Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг 11.00 цагаас хэлэлцэнэ

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин
10
legacy:2025/10/tbbh/542879577_801483669011003_2922781542505246811_n-4.jpg

ТББХ-ны хуралдаан өнөөдөр 11.00 цагаас товлогдсон. Хуралдаанаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах асуудлыг хэлэлцэх юм. Тодруулбал, УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн албан бланк дээр Ерөнхий сайдыг огцруулах бичигт 50 гаруй гишүүн гарын үсэг зурж, УИХ-д өргөн барьсан байдаг.

Энэ дагуу өнгөрсөн баасан гарагт ТББХ-ны хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэж байсан ч 18.00 болсон тул ТББХ-ны дарга Ц.Сандаг-Очир "Ажлын цаг дууссан байна. Тиймээс УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн хуралдаан даргалагчийн эрх үүргийг заасан байна. Энэ дагуу ТББХ-ны хуралдааныг ирэх даваа гарагийн 11.00 цаг хүртэл хойшлуулж шийдвэрлэлээ" гэсэн байдаг.

legacy:tsag agaar uwul/1.jpg

Тэгвэл Ерөнхий сайдын хувь заяаг дэнслэх Төрийн байгуулалтын байнгын хороонд дараах гишүүд харьяалагддаг байна.

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга

Ц.Сандаг-Очир

Гишүүд

О.Алтангэрэл

Д.Амарбаясгалан

А.Ариунзаяа

М.Бадамсүрэн

Б.Батбаатар

Ж.Бат-Эрдэнэ

Б.Баярбаатар

Ж.Баярмаа

Э.Болормаа

С.Бямбацогт

А.Ганбаатар

Л.Гантөмөр

Ц.Даваасүрэн

Т.Доржханд

С.Зулпхар

Ц.Идэрбат

Ч.Лодойсамбуу

Л.Мөнхбаатар

Ч.Номин

Н.Номтойбаяр

Э.Одбаяр

Л.Оюун-Эрдэнэ

Б.Пүрэвдорж

О.Саранчулуун

Ц.Туваан

Г.Уянгахишиг

Б.Хэрлэн

О.Цогтгэрэл

Ө.Шижир

Л.Энх-Амгалан

Д.Энхтуяа нар багтдаг аж.