Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Энэтхэгт хийх айлчлал өнөөдөр эхэлнэ

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин
60
legacy:2025/09/hurelsuhEronhiilogch/MPAPHOTO2025526781.jpg

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Дроупади Мурму болон Ерөнхий сайд Нарендра Моди-гийн урилгаар 2025 оны 10 дугаар сарын 13-16-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийх гэж байна. Тодруулбал, тэрбээр өнөөдөр Энэтхэгийг зорино.

Энэ айлчлал хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ойн хүрээнд болж байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Дроупади Мурму-тай уулзаж, Ерөнхий сайд Нарендра Моди-той албан ёсны хэлэлцээ хийн хоёр улсын “Стратегийн түншлэл”-ийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцохоор төлөвлөж байна.

Айлчлалын хүрээнд Монгол, Энэтхэгийн бизнес форум болон “Монголын сайхан эх орон” тоглолт, уран зураг, морин хуурын үзэсгэлэн зэрэг арга хэмжээ зохион байгуулна. Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди 2015 онд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж, харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүргэсэн юм.

Хуваалцах:60

СЭТГЭГДЭЛ (6)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Одоо МУ эзэнгүй байна. 2 дарга нь огцрох болчихсон нөгөө нь гадаадад

  • З
    Зочин

    Энд үлдсэн хэд нь юу хийхээ мэддэггүй. Хүкийг хүлээж байна. Дарангуйлагчтай болжээ

  • З
    Зочин

    боловсруулах үйлдвэрээ ярих нээ

  • З
    Зочин

    Хор хутгачихаад зугтав

  • З
    Зочин

    Хэнд ч хэрэггүй хоосон зардал цалингаа нэм хулгайчуудаа. Энэ улс орны хямрал хүрэлсүхээс эхлэлтэй

  • I
    Irgen

    Sainshandad neptiin uuldver barina gd been sur bolood.EK.UIH iin buh songuuliig avsan.ovoolgotoi shoroo.Enethegees ursen olon say $ haana bn.Dornogoviinhon hulhiduulj hanahgui uom.Hudlaa shde 8 jil bolloo.Ajilchdiin bair.baishin.hothon ch duusaagui tarj hotsorson uomnuud l bga.Unen baildaa.