ТББХ 62.5 хувийн ирцтэйгээр Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэж эхэллээ

ТББХ-ны хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах асуудлыг хэлэлцэх юм. Тодруулбал, УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн албан бланк дээр Ерөнхий сайдыг огцруулах бичигт 50 гаруй гишүүн гарын үсэг зурж, УИХ-д өргөн барьсан байдаг. Тэгвэл өнөөдрийн хуралдааны ирц 62.5 хувь буюу байнгын хорооны 32 гишүүнээс 20 гишүүн оролцож байна.
Энэ дагуу өнгөрсөн Баасан гарагт ТББХ-ны хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэж байсан ч 18.00 болсон тул ТББХ-ны дарга Ц.Сандаг-Очир "Ажлын цаг дууссан байна. Тиймээс УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн хуралдаан даргалагчийн эрх үүргийг заасан байна. Энэ дагуу ТББХ-ны хуралдааныг ирэх даваа гарагийн 11.00 цаг хүртэл хойшлуулж шийдвэрлэлээ" гэсэн байдаг.
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга
Ц.Сандаг-Очир
Гишүүд
О.Алтангэрэл
Д.Амарбаясгалан
А.Ариунзаяа
М.Бадамсүрэн
Б.Батбаатар
Ж.Бат-Эрдэнэ
Б.Баярбаатар
Ж.Баярмаа
Э.Болормаа
С.Бямбацогт
А.Ганбаатар
Л.Гантөмөр
Ц.Даваасүрэн
Т.Доржханд
С.Зулпхар
Ц.Идэрбат
Ч.Лодойсамбуу
Л.Мөнхбаатар
Ч.Номин
Н.Номтойбаяр
Э.Одбаяр
Л.Оюун-Эрдэнэ
Б.Пүрэвдорж
О.Саранчулуун
Ц.Туваан
Г.Уянгахишиг
Б.Хэрлэн
О.Цогтгэрэл
Ө.Шижир
Л.Энх-Амгалан
Д.Энхтуяа нар багтдаг аж.
Сануулахад, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 13-17-ны өдрүүдэд УИХ-ын гишүүдийг албан болон хувийн ажлаар гадаад руу явахыг хязгаарласан захирамж гаргаад байгаа билээ.



