Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
ТОДРУУЛГА: Хоёр тэмээ мөргөсөн авто ослын улмаас 3 хүн гэмтэж, 2 хүн нас барсан
30

Ховд аймгаас Манхан сум хүрэх замд айлын 11 тэмээ, 4 үхэр дайрч мөргөсөн осол гарсан гэх мэдээлэл цахим орчинд цацагдсан. Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад, "Цагдаагийн байгууллагад энэ оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 19.55 цагийн орчимд “Ховд аймгаас Мөнххайрхан сумын чиглэлд явж байсан автомашин 2 тэмээ мөргөж, онхолдсон гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.Ослын улмаас 3 хүн гэмтэж, 2 хүн нас барсан" гэлээ.



