Монгол Улс болон Оманы Султант улсын байгаль орчны салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Нийгэм
Turbat
Унших: 1 мин 7 сек
10
legacy:2025/10/cop17/562349428_122098608255070050_1964221442645457162_n.jpg

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны төлөөлөл болон COP17 Ажлын албаны дарга Д.Батмөнх Оманы Султант Улсын Байгаль орчны дэд сайд Сулиман Ал Акзами тэргүүтэй төлөөлөгчидтэй Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотноо техникийн уулзалт хийлээ.

БОУАӨ-ийн сайд Б.Батбаатараар ахлуулсан бүрэлдэхүүн Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотноо зохион байгуулагдаж буй Олон улсын байгаль хамгаалах холбооны (IUCN) Дэлхийн байгаль хамгаалах конгрессийн хуралд оролцож байгаа бөгөөд энэ үеэр байгаль орчны салбарын төлөөллүүдтэй уулзалт, хэлэлцүүлэг өрнүүлж байгаагийн нэг нь энэхүү уулзалт юм.

Тус уулзалт нь талуудын гурав дахь албан ёсны уулзалт бөгөөд газрын доройтлыг бууруулах, экосистемийн нөхөн сэргээлт ба байгаль хамгаалал, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах ба дасан зохицох, байгальд суурилсан шийдлүүдийг хэрэгжүүлэх чиглэлээр гүнзгийрүүлэх, харилцан туршлага солилцох, хамтарсан төслүүд хэрэгжүүлэх зэрэг хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд санал солилцлоо.

Мөн энэхүү уулзалтын хүрээнд талууд чадавх бэхжүүлэх, судалгаа шинжилгээний хамтын ажиллагааг өргөжүүлэх болон санхүүжилтийн шинэ боломжуудыг эрэлхийлэх талаар санал солилцож, цаашдын хамтын ажиллагааг тогтвортой байдлаар бэхжүүлэх зорилго бүхий хамтын ажиллагааны санамж бичиг байгуулахаар тохиролцов.

Хоёр улсын байгаль орчны яамд хоорондын хамтын ажиллагааны санамж бичгийг 2025 оны 12 дугаар сарын 8-12-ны өдрүүдэд Кени улсын Найроби хотод зохион байгуулагдах НҮБ-ын Байгаль орчны ассамблейн VII чуулганы үеэр эцэслэн байгуулахаар тохиролцлоо.

Эх сурвалж: COP17 Зохион байгуулах Үндэсний хороо

Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • O
    Oyun

    Gmail is better on the app Secure, fast & organized email Open [Mandukhai's Blog] New comment on Арилжааны банкны эх үүсвэр, түүний бүтэц, удирдлага - Лекц #7. U UROLOGY to me 2 days agoDetails UROLOGY has left a new comment on the post "Арилжааны банкны эх үүсвэр, түүний бүтэц, удирдлага - Лекц #7": Сайн байна уу Намайг Доржбат гэдэг бөгөөд миний амьдралыг өөрчилж, гэр бүлээ ядуурлаас гаргасан доктор Адити Прадханд чин сэтгэлээсээ талархаж байгаагаа хэлмээр байна. Би түүний цахим шуудангийн хаягтай танилцсандаа аз тохиосон: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Оюу, Анхаа нарын хуваалцсан гэрчлэлд Прадхан эмч тэдний бөөрийг эмнэлгийн зориулалтаар худалдаж авч санхүүгийн хувьд хэрхэн тусалсан тухай өгүүлсэн байна. Тэдний зөвлөмжийн дагуу би мөн л цахим шуудангаар эмнэлэг рүү хандсан. Процесс жигд, мэргэжлийн байсан бөгөөд долоо хоногийн дотор би шаардлагатай бүх шаардлагыг хангасан. Миний гайхсан зүйл бол шилжүүлэн суулгах мэс засал хийлгэхээс өмнө тохиролцсон үнийн дүнгийн 50% 78