Б.Баярбаатар: Өчигдрийн МАН-ын бүлгийн хурал хууль бус. Тэгэхээр шийдвэрүүд нь хууль бус байж таараа

Улс төр
Turbat
Унших: 1 мин
50
legacy:2025/09/bayarbaatarGishuun/21.png

МАН-ын бүлэг өчигдөр хуралдаж, бүлгийн хуралдаанаас багш, эмч нарын цалин нэмэгдүүлэх, ахмадуудын тэтгэврийг нэмэх шийдвэр гаргасан. Мөн бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнийг чөлөөлж, дараагийн дарга томилогдтол УИХ-ын гишүүн У.Отгонбаяр даргалахаар болсон юм.

Тэгвэл бүлгийн хуралдаанд оролцоогүй гишүүдийн зүгээс уг хурлыг хууль бус гэж үзэж байгаа аж.

Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Баярбаатараас тодрууллаа.