Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
С.Ганбаатар: Иргэн байхад нь шалгаагүй мөртлөө УИХ-ын гишүүн болонгуут нь баахан юмыг нь сөхнө гэдэг бол гишүүний хараат бус байдалд нөлөөлж буй үйлдэл
00

Хуульзүйн байнгын хороо өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах саналын тухай асуудлыг хэлэлцсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар "Иргэн байхад нь шалгаагүй мөртлөө УИХ-ын гишүүн болонгуут нь баахан юмыг нь сөхнө гэдэг бол гишүүний хараат бус байдалд нөлөөлж буй үйлдэл. Энэ асуудлыг цэгцэлж цэцээр шийдүүлэх ёстой" гэлээ.



