Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг өнөөдөр ТББХ-ны хуралдаанаар үргэлжлүүлэн ХЭЛЭЛЦЭНЭ

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин
10
legacy:2025/10/zandka/542879577_801483669011003_2922781542505246811_n.jpg

Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаан Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах асуудлыг хэлэлцэж эхэлсэн. Гэвч ажлын цаг дууссан шалтгаанаар даваа гарагийн 11.00 цаг хүртэл хойшлуулаад байсан юм.

Харин даваа гарагт ТББХ-ны хуралдаан эхэлсэн хэдий ч ирцээ бүртгүүлсэн гишүүд танхимд орж ирээгүй тул байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир хуралдааныг хааж, тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан байдаг.

Тэгвэл өнөөдөр 09.00 цагаас Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан товлогдоод байна. Өөрөөр хэлбэл, 10.00 цагаас эхлэх УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцэн эцэслэх тул наана нь ТББХ-г хуралдуулан санал, дүгнэлтээ гаргахаар болж байгаа юм.

Бид өнөөдөр хуралдах ТББХ болон УИХ-ын чуулганы хуралдааны явц, шийдвэрийн талаар цаг тухайд нь мэдээлэх болно.