ШУУД: Ерөнхий сайдыг огцруулах эсэхийг хэлэлцэх ТББХ-ны хуралдаан үргэлжилж байна

Улс төр
Turbat
Унших: 1 мин
00
legacy:2025/10/tbbh/MPAPHOTO20251024521.jpg

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж байна. Хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж байна.

Сануулахад, Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаан Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах асуудлыг хэлэлцэж эхэлсэн. Гэвч ажлын цаг дууссан шалтгаанаар даваа гарагийн 11.00 цаг хүртэл хойшлуулаад байсан юм.

Харин даваа гарагт ТББХ-ны хуралдаан эхэлсэн хэдий ч ирцээ бүртгүүлсэн гишүүд танхимд орж ирээгүй тул байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир хуралдааныг хааж, тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан байдаг.