С.Бямбацогт: Төрөөрөө хангалттай тоглолоо. Одоо болсон юм биш үү

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
40
legacy:Byambatsogt gishuun/trurt.jpg

УИХ-ын гишүүн П.Сайнзориг Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах бичиг санаачилж, 50 гаруй гишүүний гарын үсэг цугларснаар УИХ-д өргөн мэдүүлсэн байдаг. Улмаар УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс дээрх асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэхээр тов тогтоосон юм.

Тэгвэл хоёр удаа хойшилсоны эцэст дөнгөж сая УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо дээрх асуудлыг хэлэлцэж санал, Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулахыг ДЭМЖСЭНГҮЙ.

Тэгвэл хуралдааны үеэр ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт "УИХ-ын гишүүн болоод ааш нь дийлдэхээ больж, алхаа гишгээ нь өөрчлөгдөөд өөрсдийгөө том хүмүүс гэж бодоод байх юм. Гадаа гал алдах гээд байна шүү нөхдөө. Төрөөрөө хангалттай тоглолоо. Одоо болсон юм биш үү" гэв.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    hovdiin hogiin hulgaich turuur togolchihloo

  • З
    Зочин

    Энэ бүхнийг үүсгэсэн хүн нь УИХ- ын дарга. Яахаараа 2024 онд УИХ- ын дарга болсон хүн 1 жилийн дараа намын дарга болно гэж тэнэгтээд эхэлсэн юм?!!!! Мөн танай нам намынхаа даргыг зөвхөн намынхаа их хурлаар шийдэх ёстой. Яагаад гэвэл намын дарга чинь байж л байна. Гэхдээ одоо маш хурдан Төр ,Засгийн ямар ч ажил зогсолтгүй явж эхлэх ёстой!!! Ингэж төрөөр хэн ч тоглохгүй шүү!!!

  • З
    Зочин

    ТӨР НЬ ХУЛГАЙД БАРИГДААД ХЭЦҮҮ БОЛЖЭЭ. ОДОО АРД ТҮМЭН Л ҮЛДЭХ ШИВ. АРД ТҮМЭНГҮЙ УЛС ГЭЖ ДЭЛХИЙД БАЙХГҮЙ ШҮҮ АРД ТҮМНЭЭ ХАЙРЛААЧ.

  • З
    Зочин

    Чам мэтийн нөхдүүд л жинхэнэ төрөөр тоглож байна